Улс, аймаг, сумын цолтой болон жүдо, самбын 20 бөх хамтран оролцож буй “Хийморь далласан аялгуу” тоглолт болох гэж байна. Тоглолт 2023 оны тавдугаар сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас болох юм.
Тус тоглолтод, Монгол Улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, улсын начин С.Багахүү, Э.Даш, Б.Хишигбаатар, Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Аззаяа, аймгийн заан Б.Бадамдорж , сумын заан Ц.Баярсайхан, сумын начин М.Баяржавхлан нарын үндэсний бөхчүүд болон МУГТД.Төмөрхүлэг, Г.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, ОУХМ Б.Солонго нарын их спортын тамирчид, залуу бөх Л.Агваан, Н.Отгонцоож нар оролцож ая дуугаа өргөх ажээ.