Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF)-ноос “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдөж, манай есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байр эзэлж, авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.
Тодруулбал: “Цээж бодолт”-ын тэмцээний 8-аас доош насны ангилалын “Дээд” түвшинд:
- 1-р байрт: С.Чингим (Язгуур бага сургууль)
- 2-р байрт: Б.Гарьд (Язгуур бага сургууль)
- 3-р байрт: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)
- Тусгай байрт: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)
9-10 насны ангилалын “Дээд” түвшинд:
- 1-р байрт: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)
- 2-р байрт: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
9-10 насны ангилалын “Суурь” түвшинд:
- 1-р байрт: Т.Манлай (Язгуур бага сургууль)
11-ээс дээш насны ангилалын “Дээд” түвшинд:
- 1-р байрт: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)
- Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)
“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээнд:
- 1-р байрт: Т.Манлай (Язгуур бага сургууль)
- 2-р байрт: А.Одбилиг (Язгуур бага сургууль)
- 3-р байрт: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
“Рубик шоо”-ны тэмцээнд:
- 2-р байрт: О.Түвшин (Говьсүмбэр салбар)
- 3-р байрт: Б.Гарьд (Язгуур бага сургууль) тус тус шалгарчээ.
Ийнхүү Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон арван улсад зохиогдсон оюуны спортын 63 дахь тэмцээнд амжилттай оролцож 117 цом, 1208 медаль хүртэн Гинесс, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна хэмээн Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар мэдээллээ.