**************************************************************************************************************************************************************
Путин Украины ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан нацистуудтай зүйрлэж хэлсэн хэд хэдэн тохиолдол буйг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр болж буй Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баяр парадыг нээж үг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагчдыг неонацистууд хэмээн буруушааж, эх орныхоо эсрэг "жинхэнэ дайн" хийж байгаа тухай ярьж, энэ зохиолоо дуусгах хэрэгтэй гэдгийг нэмж хэлжээ.
Барууныхан нацистуудыг хэн ялсныг мартсан , харин Орос л дэлхийн хоёрдугаар дайны ололт амжилтад үнэнч хэвээр байна гэж тэр хэлэв. Дэлхийн хоёрдугаар дайны уршгаар 60 сая хүний алтан амь үрэгдсэн байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)