Өдгөө 38 настай "Метаверс"-ийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Марк Цукерберг саяхан АНУ-ын Калифорни мужийн Рэдвүүд Сити хотод болсон Бразил жүжицүгийн тэмцээнд оролцож, алт, мөнгөн медаль хүртэж дуулиан тарив.
Энэ нь түүний анхны тэмцээн байсан бөгөөд цар тахлын эхэн үеэс уг спортыг сонгон, хичээллэж эхэлсэн байдаг. Сонирхуулахад, түүний багшаар “Сүүдэр” хочит Кай У ажилласан байна.
Энэхүү сонирхолтой үйл явдлын дараа түүнд дэлхийн тулааны урлагийн алдартнууд баяр хүргэсний дотор UFC-ийн алдарт тулаанч Конор Макгрегор “Yo!!!F***ing awesome Mark” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Мөн жиүжицүгийн дэлхийн таван удаагийн аварга, Бразилын тамирчин Бернардо Фариа “Гайхалтай! Хагас хамгаалалт, гарын хориглолт, боолт, Супер байлаа!” хэмээн магтан бичсэн байна.
Л.Сайнаа