Өнөөдөр Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалын бэлтгэл ажил хэд хоног үргэлжилж байгаа ч жил бүр болдог арга хэмжээнд Ерөнхийлөгч Владимир Путин ямар үүрэг гүйцэтгэхийг Кремль таг чиг. Өнгөрсөн жил Путин жагсаж буй цэргүүдэд хандаж үг хэлэхдээ VIP хайрцагт Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдын дунд сууж байсан.
Ямартай ч Армени, Азербайжан, Беларусь, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын удирдагчид парадад оролцохыг Оросын тал мэдэгдэв.
Тухайн үеийн ЗХУ-ын дайны үеийн холбоотон болох Их Британи, АНУ, Франц зэрэг дэлхийн томоохон орнууд Украиныг өмөөрсөн байр суурьтай байгаа тул уг үйл явдалд оролцохгүй болсон нь мэдээж.
Л.Сайнаа