“ХУУРЫН ЭГШИГ-2023” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2022 оны “Ой тэмдэглэх тухай ” 21 дүгээр тогтоолыг үндэслэв.
ХОЁР.ЗОРИЛГО:
Алтайчуудын бахархал, үнэт зүйлийг сэргээж, эх хэл, түүх, өв соёлоо дээдлэн, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэн, нийгмийг соён гэгээрүүлэхэд оршино.
ГУРАВ.ХАМРАХ ХҮРЭЭ:
Яруу найрагч, шүлэг сонирхогчид нээлттэй оролцоно.
ДӨРӨВ.ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Яруу найргийн наадамд оролцогчид Алтай нутгийн бахархал, үнэт зүйл, байгаль, уул ус, баатарлаг бахдам түүх, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, зон олны өв соёл, уламжлал, эв нэгдлийг магтан дуулсан сэдэвтэй 1, чөлөөт сэдэвтэй 1, эх орны сэдэвтэй 1, нийт 3 шүлэг зохиож, Arial фонтоор, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1-1.5 -аар бичиж өөрийн мэдүүлгийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт цахим болон цаасан хэлбэрээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний дотор ирүүлнэ.
Хаяг: Аймгийн ЗДТГ-ын 206 тоот, цахим хаяг Info@Govi-Altai.gov.mn
• Оролцогч үе шат бүрт 2023 онд бичсэн өөр яруу найргийн наадамд уншигдаагүй, ном хэвлэл болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдээгүй бүтээлээр оролцоно.
ТАВ.ХУГАЦАА, ЗОХИОГДОХ ЖУРАМ:
• “Хуурын эгшиг-2023” яруу найргийн наадам 2023 оны 06 дугаар сарын 09-ны
өдрийн 11:00 цагт Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын байранд зохиогдоно.
• Наадам 4 үе шаттай зохион байгуулагдана.
1-р шат: Наадам зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлсэн бүтээлүүдийг нууцлалын дугаараар бүртгэж шүүгчдийн бүрэлдэхүүнд хүргүүлэх бөгөөд 1-р шатанд шалгарсан 20 яруу найрагчид утсаар мэдэгдэнэ.
2-р шат: Наадамд оролцох эрхээ авсан 20 яруу найрагч товлосон хугацаанд чөлөөт сэдэвт шүлэг тайзнаа уншиж 10 найрагч шалгарна.
3-р шат: Шалгарсан 10 найрагч эх орны сэдэвт шүлэг тайзнаа уншина.
4-р шат: Шалгарсан 5 яруу найрагч Алтай нутаг, Алтайчуудыг магтан дуулж алдаршуулсан шүлгээр өрсөлдөж, 1 найрагчийг шалгаруулж “Хантайшир-100” цомын эзэн найрагчаар тодруулна
ЗУРГАА.ШАГНАЛЫН САН:
Нийт шагналын сан 10.000.000төгрөг / 10 сая төгрөг/
• ” Шилдгийн шилдэг” 1 найрагчийг “Хантайшир-100” цом, 3 сая төгрөгөөр, үлдсэн 4 “Шилдэг найрагч”-ийг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР, МЗЭ-ИЙН ГОВЬ-АЛТАЙ САЛБАР
Холбоо барих утас: 70484109, 99488878