*************************************************************************************************************************************************************
Бямба гарагт Техас мужид болсон халдлагад гурван настай Ази хүү болон түүний эцэг эх, бага сургуулийн хоёр хүүхэд, Энэтхэгээс ирсэн инженер залуу өртсөн билээ. Тодруулбал, халдлагын улмаас Ази гаралтай гэр бүлээс Жеймс Чо болон эцэг эх болох 37 настай Чо Кю Сонг, 35 настай Кан Шин Янг нарын хамт нас барсан бол түүний зургаан настай дүү нь шархадсан ч амьд үлджээ.
Албаныхан алуурчныг хэт барууны үзэл баримтлалтай ямар нэгэн байгууллага, итгэл үнэмшилтэй холбоотой эсэхийг шалгаж байх үед ийм мэдээлэл гарав. Буудлагын үеэр найман хүн амиа алдсан бөгөөд шархадсан иргэд эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Баталгаатай эх сурвалжийн мэдээснээр Чогийн гэр бүл зургаан настай хүүдээ хэд хоногийн өмнө төрсөн өдрөөр нь бэлэг болгон авсан хувцсаа солиулахаар бямба гарагт Allen Premium Outlets худалдааны төвд ирсэн байжээ. Гэвч тэдний гэр бүлийн баяр баясалтай хором ийнхүү харгис алуурчны гарт үгүй болсон нь харамсалтай юм.
Тэдний гэр бүл Солонгосоос гаралтай АНУ-ын иргэд байжээ. Тэднээс гадна эгч дүүс болох бага сургуулийн сурагч Даниэла, София Мендоза нар, тэдэн дээр нэмэгдээд Энэтхэгийн 27 настай инженер залуу Айшвария Татиконда мөн найзынхаа хамт худалдааны төвд зочлох үеэр мөн хамгаалалтын ажилтан 20 настай Кристиан ЛаКурын хамт амиа алджээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (11)