ЭШЛЭЛ 1
Өнгөрөгч 2022 онд 8,2 их наяд төгрөгийн улсын төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас гүйцэтгэл 9,3 хувьд буюу 1,1 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрч, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн.
ЭШЛЭЛ 2
Үүний гол шалтгаан нь сүүлийн хоёр сард нүүрсний экспортыг ил болгох Засгийн газрын тогтоол, арга хэмжээтэй холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн явдал.
ЭШЛЭЛ 3
Нөгөө талаараа зах зээл дээр ханш нь өндөр байж, экспорт ч нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн цар тахлын өмнөх эдийн засгийн нөхцөл байдалтай тэнцэхүйц хэмжээний өсөлт зарим салбарт анзаарагдсан.
ЭШЛЭЛ 4
Орон нутгийн төсвийг татварын алба 100 хувь дангаар бүрдүүлдэг. Харин улсын төсвийн 60-65 хувийг дангаар бүрдүүлдэг юм. Үлдсэн 40-35 хувийг гааль, навигац, лицензийн гэх мэт төлбөрүүдээс бүрдүүлдэг.
ЭШЛЭЛ 5
2023 оны эхний дөрвөн сарын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтээс нэг орчим их наяд төгрөгөөр давж биелсэн гэх тооцоо гарсан.
ЭШЛЭЛ 6
Давуулан биелүүлсэн үзүүлэлттэй гарах шалтгаан бол уул уурхайн салбарт үнийн таатай байдал ноёлсон, хоёрдугаарт, ложистик тээвэр сайжирсан, гуравдугаарт, гол худалдан авагчдын татан авалт нэмэгдсэнтэй холбоотой.
ЭШЛЭЛ 7
Мөн уул уурхайн салбарын өсөлт нь бусад салбарт шууд бусаар нөлөө үзүүлдэг. Бусад салбарын нөлөө ч бий. Уул уурхайн салбарын өсөлт 60-70, бусад нь 40-30 орчим хувийн өсөлтийн нөлөө үзүүлсэн гэх тоон мэдээллийг гаргасан.
ЭШЛЭЛ 8
Мөн эдийн засгийн өсөлт ч сайжирсан. Статистикийн хорооноос албан ёсны тоон мэдээллийг танилцуулаагүй ч нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг 7.6 хувиар сайжирсан гэх урьдчилсан мэдээллийг авсан.
ЭШЛЭЛ 9
Цар тахлын хүнд үед Засгийн газраас уян хатан байдлаар ажиллаж, татвараа төлөх боломжтойгоос нь авч, боломжгүй бол бизнесийг нь дэмжихийн тулд өртэй татвар төлөгчдийн өрийг барагдуулахгүйгээр хуримтлуулсан өр бий. Уг асуудал дээр ажиллаж байгаа нь орлого нэмэгдэхэд ч давхар нөлөө үзүүлсэн.
ЭШЛЭЛ 10
Татварын алба дээр гурав орчим их наяд төгрөгийн өр хуримтлагдсан. Татварын өр цар тахлын өмнө ч байсан. Тайлан өгөх хугацаатай зэрэгцээд татвараа төлөх ёстой байдаг. Ганц хоногоор хоцроход л өр болж бичигдэнэ.
ЭШЛЭЛ 11
Манай хуульд ч өртэй татвар төлөгчийн өрийг данснаас нь хасах явц их хатуу. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, нас барсан, өрийг өвлөх хүнгүй, тэр нь шүүхээр тогтоогдсон гэх мэт тохиолдлуудад өрөөс хасдаг. Бусдаар өрөөс хасах ямар ч боломжгүй.
ЭШЛЭЛ 12
2022 оны байдлаар 130 их наяд төгрөг эргэлдсэн байна. Тухайлсан НӨАТ-ын татварыг авч үзвэл 1.7 их наяд төгрөгийг төсвийн орлогод бүрдүүлсэн. Манай улсад төсвийн орлогын 24-27 хувийг НӨАТ бүрдүүлж байдаг. Энэ бол улс орнуудын хувьд татварын чухал бодлого юм.
ЭШЛЭЛ 13
Олон улсад төсвийн орлогын 30-34 хувийг нь НӨАТ бүрдүүлдэг. НӨАТ төлөгч болон төлөгч бус гэх хоёр сегмент бий. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс нэмэгдвэл НӨАТ төлөгч болно. Харин бага байвал НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгж болно.
ЭШЛЭЛ 14
Иймд хил гаалиар орж, гарч буй бараа бүтээгдэхүүнийг хил дээр бүртгэдэг болно. Ингэхдээ бараа бүтээгдэхүүний нэгдсэн системийг ашиглах юм.
ЭШЛЭЛ 15
НӨАТ-ын хоёр хувийн урамшууллыг 10 болгох ямар ч боломжгүй. Хэрэв бид 10 хувийн буцаан олголт өгөх аваас НӨАТ-аас бүрдүүлж буй төсвийн орлого ТЭГ болно. Төсөвт төвлөрүүлэх орлого ч багасна. Цалин тэтгэвэр нэмэх боломж ч багасна.
ЭШЛЭЛ 16
Татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжсэнээр хээл хахуулийг ор мөргүй арилгах чухал алхам.
ЭШЛЭЛ 17
2019 онд татварын хоёр дахь шатны багц хууль батлагдаж, шинэчлэл хийгдсэн. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь татвар төлөгчдөд тохирсон үйл ажиллагааг явуулах.
ЭШЛЭЛ 18
Энэ зорилгын хүрээнд бид татвар төлөгчдийг дөрвөн сегментэд хувааж үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүнд: Том татвар төлөгчид /Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт үндэсний хэмжээний томоохон компаниуд/ Дунд татвар төлөгчид /гурван тэрбумаас зургаан тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж/ Жижиг татвар төлөгчид /гурван тэрбумаас 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж/ Бичил татвар төлөгчид /50 саяас бага орлоготой аж ахуйн нэгж, иргэд.
ЭШЛЭЛ 19
Орлогод суурилж хуваан үзсэнээр тэгш бус байдлыг үгүй болгож, олон шинэ боломжуудыг нээн өгч буй хэрэг юм.
ЭШЛЭЛ 20
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 1,216.2 тэрбум төгрөг төлснөөр өнгөрсөн онд хамгийн их татвар төлсөн 10 компанийг тэргүүлж байгаа бол "Эрдэнэс Таван Толгойн" ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төлснөөрөө удаалж байна.
ЭШЛЭЛ 21
Манай улсын 2.3 сая иргэн татварын албанд бүртгэлтэй байдаг.
ЭШЛЭЛ 22
Манай байгууллага ТОП 100 татвар төлөгч аж ахуйн нэгжийг шалгаруулдаг байлаа. Харин одоо нэг төгрөг төлсөн байлаа ч татвар төлсөнд талархсан бичгийг илгээж байгаа.
ЭШЛЭЛ 23
Хүүхдүүдэд чиглэсэн татварын сургалтууд, аж ахуйн нэгжүүдтэй тулж ажиллаж байна. Энэ долоо хоногийн хамгийн чухал ажил бол нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн гэрээг цахимд бүртгэх бүртгэлийн системийг хөгжүүлж дууссан тул үүнд чиглэсэн сургалтыг орно.
ЭШЛЭЛ 24
Энэ жил шилдэг татвар төлөгчдөд биет бус цахим талархлын бичиг илгээж байгаа. Тухайн татвар төлөгч өөрөө биет байдлаар хэвлэн авах боломжтой.
Сэтгэгдэл (5)