Элчин сайд Д.Гансүх өчигдөр Чех улсын Усти над Орлици хотноо болсон Чехийн алдарт хөгжимчин Коцианы нэрэмжит хийлчдийн уралдаанд оролцсон багш нар болон бяцхан хөгжимчдийг хүлээн авч уулзав. Тус тэмцээний бага насны ангилалд гуравдугаар байрт Ган-Эрдэнийн Гансүлд шалгарсан.
Тэрбээр “Камертон” хамтлагийн дуучин Ган-Эрдэнийн дунд хүү юм. Ярослав Коциан нь 1883 онд Усти над Орлици хотод төрсөн Чехийн хамгийн алдартай хийлч бөгөөд түүний нэрэмжит тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж иржээ. Энэ сарын 2-6-ны өдрүүдэд болсон 65 дахь удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, АНУ, Канад, Турк, Унгар, Австри, Польш, Япон, Серби, Израиль зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.