Тэртээх 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны өндөрлөсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 8-ыг Европ тивийн ихэнх орнууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг.
Харин Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан орнууд дайны хамгийн сүүлийн өдөр болох тавдугаар сарын 9-ийг “Ялалтын баяр” хэмээн нэг өдрийн дараа тэмдэглэдэг. Үүний дагуу өнөөдөр уламжлал ёсоор ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбай дээр Нацист Германы эсрэг тэмцэж явсан улс, цэргийн ангиудын төлөөлөл болсон цэргүүдийн оролцох ялалтын парад зохион байгуулагдана.
Тэгвэл та бүхэнд энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг 24 орныг дэлхийн хоёрдугаар дайнаас болж нас барсан иргэдийнх нь тоотой цуг танилцуулъя:
- Австри (384,700 хүн нас барсан)
- Франц (567,600)
- Герман (6,600,000-8,800,000)
- Польш (5,600,000)
- Азербайжан (400,000)
- Беларусь (2,300,000)
- Эстон (83,000)
- Гүрж (400,000)
- Казахстан (660,000)
- Израиль (6,000,000)
- Дани (6,000)
- Молдав (50,000)
- Нидерланд (210,000)
- Серби (1,706,000)
- Орос (25,000,000)
- Тажикстан (120,000)
- Норвеги (9,500)
- Латви (250,000)
- Узбекистан (420,000)
- Украин (5,000,000-7,000,000)
- Туркменистан (70,000)
- Словак (5,300)
- Киргизстан (120,000)
- Босни Герцеговин (100,000)