*************************************************************************************************************************************************************
Энэтхэгийн Манипур мужид гарсан үндэстэн хоорондын мөргөолдөөний улмаас 50 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдэж, 23 мянган хүн дүрвэсэн гэж эмнэлгийн албаны хүмүүс болон Энэтхэгийн армийн зүгээс мэдэгдээ байна. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Куки болон Мейтей үндэстний гишүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас хойш дор хаяж 55 хүн нас барж, 260 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Импхал хотын эмнэлгийн ажилтнууд ням гарагт мэдэгдсан байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн армийн мэдээлснээр, 23 мянган энгийн иргэн дайн тулаанаас дүрвэсэн бөгөөд дүрвэсэн хүмүүс муж дахь цэргийн бааз, гарнизонуудад байрлаж байгаа ажээ.
Энэтхэгийн зүүн болон бусад хэсэгт орших Импхал хотын гудамжинд хоёр угсаатны мөргөлдөөн өрнөсөн хэвээр буй. Бүс нутгийн Анагаах Ухааны Хүрээлэн, Жавахарлал Неругийн нэрэмжит Анагаах Ухааны Шинжлэх Ухааны Хүрээлэн, Чурачандпур дүүргийн эмнэлгийн Импхал эмнэлгүүдийн албаны хүмүүсийн хэлснээр бууны шарх нь хамгийн түгээмэл гэмтэл болоод байгаа ажээ. Манипур дахь Чурачандпур дүүргийн эмнэлгийн доктор Манг Хатзов CNN-д хэлэхдээ "Ихэнх өвчтөнүүд суманд хүнд шархадсан эсвэл толгой руугаа саваагаар цохиулсан байдалтай ирж байна" хэмээн хэвлэлд ярьсан байна.
Мөргөлдөөнийг намжаах гэсэн цэргийхэн хүчин мөхөсдөж, тав хоногийн турш гар утасны сүлжээг таслах хүртэл арга хэмжээ авсан байна.Мөргөлдөөн үүсэх болсон шалтгаан нь угаас сөргөлдаантэй байдаг хоёр овгийн залуусын түрэмгий байдлаас үүссэн байж болзошгүй аж. Учир нь Мейтей омгийн нэгэн залуугийн гэрийг өнгөрсөн долоо хоногт эвдэж, дэлбэлсэн тухай хэвлэлд эш татжээ.
Л.Сайнаа