Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 4-нд есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах найруулагчаар Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, хэлэлцэн баталжээ.