Сербийн нийслэл Белград хотын нэгэн сургуульд лхагва гарагийн өглөөний хичээл эхэлсний дараа өсвөр насны хүү гал нээж, найман хүүхэд, нэг хамгаалалтын ажилтны аминд хүрч, олон хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сургуулийн сурагч 13 настай хүү орон нутгийн дээд албан тушаалтнуудын хэвлэлийн бага хурал дээр тараасан үрчгэр цаасан дээр халдлагыг урьдчилан дүрсэлсэн байсан. Халдлага үйлдсэнийхээ дараа тэрбээр өөрөө цагдаа дуудсан байна. Галт зэвсгийн тухай хатуу хуультай мөртлөө галт зэвсгийн эзэмшлийн түвшин өндөртэй улс оронд тохиолдож болох ховор, магадгүй урьд өмнө тохиолдож байгаагүй уг үйл явдал орон нутгийн иргэд болон бусад орны иргэд ч цочирдож байгаа ажээ.
Хэрэг гарсны дараа сандарсан эцэг эхчүүд хэргийн газарт яаран очсон байна. Халдлагын улмаас нас барсан хүмүүсээс гадна нэг багш, зургаан хүүхэд шархадсан. Тэднийг цугааранг нь эмнэлэг хүргэжээ. Үүнээс өмнө тэр хамгаалалтын ажилтныг хөнөөжээ. Сэжигтэн сургуулийн үүдээр ороход хамгийн эхэнд байрладаг Түүхийн тэнхимд гал нээсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)