БАРИМТ 1
Тэрбээр 1959 оны арванхоёрдугаар 29-нд Унгарын Папа хотод төржээ.
БАРИМТ 2
Көвер Ласло их сургуулиа төгсөхөд долоон жилийн хугацааг зарцуулсан байна. Тэрбээр 1979 онд нэгдүгээр дамжааны оюутан байсан бөгөөд 1986 онд хуульч мэргэжлээр төгсжээ.
БАРИМТ 3
Эхнэр Мария Бекктэйгээ 1987 онд гэрлэжээ.Түүний эхнэр нь дунд сургуулийн түүх, угсаатны зүйн багш мэргэжилтэй аж.
БАРИМТ 4
Тэд Вайк (1988 он), Ботонд (1989 он), Ценге (1994 он) гэсэн гурван хүүхэдтэй.
БАРИМТ 5
Түүний өвөө нь мужаан байсан бөгөөд Унгарын Социал Демократ Нам, дараа нь Унгарын Ажилчны Нам, Унгарын Социалист Ажилчдын Намын гишүүн байжээ.
БАРИМТ 6
Харин ээжийнх нь аав таксины жолооч байв.
БАРИМТ 7
Эндээс үзэхэд түүний гэр бүл эхлээд Социал демократ, дараа нь коммунист намтай нягт холбоотой.
БАРИМТ 8
Көвер Ласло Папа хотод төрсөн бөгөөд Фидес намыг үндэслэгч гишүүдийн нэг.
БАРИМТ 9
Тэрбээр 1983 онд Орбан хуулийн сургуульд элсэн орсон жилээс эхлэн тэрээр улс төрийн идэвхтэй болжээ.
БАРИМТ 10
Тэрбээр өмнө нь УИХ дахь улс төрийн бүлгээ удирдаж байсан. Мөн Үндэсний аюулгүй байдлын хороог хоёр ч удаа даргалж байв.
БАРИМТ 11
Үүний дараа тэрбээр Фидес намын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2001 оны тавдугаар сарын 5 хүртэл энэ албан тушаалыг хашсан.
БАРИМТ 12
Мөн тэрбээр Унгарын шилжилтийн чухал үе шат болох Сөрөг хүчний дугуй ширээний хэлэлцүүлэг, гурван талт улс төрийн хэлэлцээнд идэвхтэй оролцож байсан аж.
БАРИМТ 13
1990 оноос Унгарын Олон улсын хүүхдийн аюулгүй байдлын албаны удирдах зөвлөлийн гишүүн, 1994 оноос хойш тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
БАРИМТ 14
1996-2009 онд Унгарын Иргэний хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
БАРИМТ 15
2006 оны парламентын сонгуулийн дараа Фидес нам хоёр дахь удаагаа сонгуульд ялагдахад Көвер Ласло намаа дахин засгийн газраа байгуулах хүртэл үсээ хусахгүй гэж тангараглаж байв.
БАРИМТ 16
Дөрвөн жилийн дараа нам нь нийт сонгогчдын 52 хувийн санал авч, суудлын гуравны хоёрын олонхийг авсан юм. Ингэснээр тэрбээр 2010 оны тавдугаар сарын 14-нд болсон парламентын зургаа дахь бүрэн эрхийн нээлтийн чуулганд богино үстэй оролцсон байна.
БАРИМТ 17
Тэрбээр 2010 оны долоодугаар сарын 22-нд Унгарын Үндэсний Ассамблейн даргаар сонгогджээ.
БАРИМТ 18
Ковер 2014 оны тавдугаар сарын 6, мөн 2018 оны тавдугаар сарын 8-нд парламентын даргаар дахин сонгогдсон.
БАРИМТ 19
2015 оны арванхоёрдугаар сард тэрбээр жендэрийн үүргийн талаархи консерватив үзэл бодлоороо шуугиан тарьсан аж.
БАРИМТ 20
Тухайлбал, "Хэрвээ охид өөрийгөө танин мэдэхүйн хамгийн дээд түвшин бол бидэнд ач, зээгээ төрүүлэх явдал гэж итгэдэг бол бид хүсэх болно" гэсэн үг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, интернэтэд миймүүдийг төрүүлжээ.
БАРИМТ 21
Харин 2019 оны есдүгээр сард Европын хүн ам зүйн сорилтод зориулсан дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр хүүхэдгүй хүмүүсийг "хэвийн зүйл биш" гэж санал болгож, "хүүхэд төрүүлэх нь хувийн асуудал биш, нийтийн асуудал" гэж мэдэгджээ.
БАРИМТ 22
Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.
БАРИМТ 23
Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.
БАРИМТ 24
Айлчлалын хүрээнд тэд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох аж.