Өнгөрөгч Лхагва гарагийн шөнө Украины талаас нисгэгчгүй онгоцоор Кремлийн ордон дээр бөмбөг хаяж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путингийн амь насыг хөнөөх ородлого хийсэн тухай мэдээлэл тарав. Уг мэдээллийг ОХУ-ын тал гаргасан. Гэвч тус мэдэгдэлд Украины талаас хүчтэй няцаалт хийлээ.
Тодруулбал, Украины тал уг мэдээллийг гүтгэлэг гэж үзээд ОХУ-ын холбогдох албад руу албан бичиг илгээж, холбоо тогтоохыг оролджээ. Түүнчлэн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский "Би Путинг хөнөөх оролдлого хийгээгүй. Би энэ халдлагыг үйлдээгүй" гэжээ.
Сенатын тагнуулын хорооны дарга, сенатор Марк Уорнер лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Кремльд нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн гэх хэргийн ард Украин байгаа гэсэн ямар шинж тэмдэг илрээгүй байна гэдгийг хэлжээ. Эндээс харахад уг халдлага нь ОХУ-ын өөрсдийн зохиосон жүжиг эсвэл өөрийн талд буй туршуулын хийсэн хэрэг хардах боломж бүрдэж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)