ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан болов. Энэхүү уралдааны ардын бүжгийн төрөлд манай улсаас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбаяр гранпри шагнал хүртлээ. Б.Ууганбаяр нь Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, тус найруулагч, соёлын тэргүүний ажилтан, ахлах дэслэгч Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагын эзэн”, “Алтайн ятга” бүжгээр өрсөлдөж, ийн гранпри гарджээ.