Украины талаас өнгөрсөн шөнө хоёр нисгэгчгүй онгоц буюу дроноор Кремлийн ордон дээр бөмбөг хаяж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путингийн амь насанд халдахыг завдсан тухай ОХУ-ын тал мэдэгдэв. Халдлага болох үед Владимир Путин ордондоо байгаагүй тухай эх сурвалжууд мэдээллээ.
Харин энэ тухайд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн талыг өмөөрч, халдлага хийгээгүй тухай мэдэгдсэн гэжээ.
Үүний зэрэгцээ энэ үеэр ОХУ-ын төрийн хэвлэлүүд тус улсын баруун өмнөд хязгаарт байрлах газрын тосны агуулахад асар том дэлбэрэлт болж, сүйдсэн тухай мэдээлж байгаа юм. Эдгээр халдлагад ОХУ-ын талыг буруутгах хэсэг цөөнгүй байна. Учир нь урд шөнөөс эхлэн ОХУ-ын нисгэгчгүй онгоцууд Украины эсрэг шинэ төлөвлөгөөний дагуу бөмбөгдөлт эхлүүлэх үед уг халдлага гарсан байна. Украины зүгээс мэдээлснээр Өмнөд Херсон мужид 21 хүн амиа алджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-аас Украинд 300 сая долларын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ мөнгө нь Украин ОХУ-ын эсрэг хийх хариу довтолгоонд зарцуулагдах ажээ.
Л.Сайнаа