ОХУ-ын нийслэл Москва хотод“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн наадмын шигшээ уралдаан болж, манай улсын СУИС-ын дөрөвдүгээр дамжааны оюутан Батцэнгэлийн Заяат гуравдугаар байр эзэлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон тус уралдаанд Б.Заяат анх удаа оролцсон бөгөөд түүнийг өчигдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзан талархал илэрхийлэв.
Элчин сайд Ө.Энхтүвшин уулзалтын үеэр “Элчин сайд Ө.Энхтүвшин "Ялта хүрэх зам" олон улсын V наадмын шалгаруулалтад 56 орны 900 гаруй дуучдаас төгсгөлийн шатанд сонгогдсон 15 орны 15 шилдэг дуучдын тоонд үлдэж, Монголын сонгодог дуурийн урлагт суралцаж буй оюутны чансааны өндөр түвшнийг Кремлийн тайзнаа баталгаажуулсанд талархал илэрхийлэе” гэв.