Ирэх таван жилийн хугацаанд дэлхий дахинд эдийн засаг суларч, компаниуд хиймэл оюун ухаан зэрэг технологийн хэрэглээг нэмэгдүүлснээр дэлхийн хөдөлмөрийн зах зээлд асар их хэмжээний тасалдал гарна гэж ням гарагт 800 гаруй компанийн судалгаанд үндэслэсэн тайлангаа нийтэлсэн Дэлхийн эдийн засгийн форумаас дүгнэлт гарчээ.
Жил бүр Швейцарийн Давос хотноо дэлхийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулах үеэр 2027 он гэхэд 69 сая шинэ ажлын байр бий болгож, 83 сая ажлын байрыг халах төлөвтэй байгааг ажил олгогчид тогтоожээ. Энэ нь одоогийн ажлын байрны хоёр хувьтай тэнцэхүйц буюу 14 сая ажлын байр үгүй болно гэсэн судалгаа юм.
Энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн уналтад олон хүчин зүйл нөлөөлнө. Сэргээгдэх эрчим хүчний системд шилжих нь ажлын байр бий болгох хүчирхэг хөдөлгүүр болохын зэрэгцээ эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн өсөлт нь алдагдалд хүргэх юм. Үүний зэрэгцээ хиймэл оюуныг амьд хүний өмнөөс ажиллуулах зэрэг дэвшилт нь нэг талаар ашигтай ч нөгөө талаар ядууралд хөтлөх гол түлхэц болж байгаа тухай дээрх хуралдаанд ярьжээ. Түүнчлэн компаниудад хиймэл оюун ухааны хэрэгслийг хэрэгжүүлэх, удирдахад нь туслах шинэ ажилчид хэрэгтэй болно. Өгөгдлийн шинжээч, эрдэмтэд, машин сургалтын мэргэжилтэн, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажил эрхлэлт 2027 он гэхэд дунджаар 30 хувиар өснө гэж WEF-ийн тооцоолсон байна. Энэ тооцоо нааштай хариу хэдий ч хиймэл овун ухаанд ажлаа булаалгах иргэдийн хувь заяа гунигтай хэвээр байна.
Л.Сайнаа