Италид Мессина хоолойгоор дамжин эх газрыг Сицилитэй холбосон гүүрний тухай мөрөөдөл бий. Тэрхүү мөрөөдөл Ромын хаант улсын үед консул Метеллус 100 дайны зааныг МЭӨ 252 онд Карфагенаас Ром руу нүүлгэхийн тулд торх, мод нийлүүлж гүүр зэхэж байсан үе гэж удирдагч Плиний бичсэн байдаг.
Тэр цагаас хойш дэлхийн хамгийн том гүүрийг тэрхүү газар барих тухай төлөвлөгөөнүүд үеийн үед яригдаж, бүтэлгүйтсэн удаатай. Хэрэв уг төлөвлөгөө бүтвэл тухайн гүүр хоёр миль буюу 3.2 км урттай дэлхийн хамгийн урт дүүжин гүүр болох учиртай. 2006 онд гүүр барих тендерт Италийн Salini Impregilo фирмийн тэргүүлсэн консорциум шалгарч байсан ба одоогийн WeBuild нэртэй компани юм. Тэр жил Берлусконигийн засгийн газар унах үед дараагийн ерөнхий сайд Романо Проди энэ нь мөнгө үрсэн, байгаль орчинд эрсдэлтэй ажил гэж үзсэний дараа гүүр барих төлөвлөгөө түүний засгийн газартай хамт нурсан байдаг.
Түүнээс хойш янз бүрийн засгийн газрууд үүнийг сэргээхийг оролдсон бөгөөд Мелони, Сальвини, Берлускони нарын удирдлага дор байгаа одоогийн эрх баригч эвсэл үүнийг сонгуулийн кампанит ажлынхаа амлалтын жагсаалтад оруулсан. Тендерийн шагналыг цаасан дээр үлдээсэн WeBuild төслийг түр зогсоосны дараа гэрээгээ зөрчсөн гэж засгийн газрыг шүүхэд өгсөн боловч Хятадын компаниуд нааштай санал тавьсан. Гэвч Итали дахь мафийнхан саад болдог олон жилийн туршлагаас харагдах учир хүлээж аваагүй хэвээр байгаа гэнэ.
Л.Сайнаа