БАРИМТ 1
Дэлхийд 76 гишүүүнтэй Монголын парламент жижгэвтэр парламент гэж тооцдог. Тэр утгаараа нэг гишүүний санал, нэг гишүүнд ирж буй эрх мэдлийн төвлөрөл өндөр байдаг.
БАРИМТ 2
Харин гишүүдийг тоог 152 болгосноор парламентад 3-5 улс төрийн нам сонгогдож, олон ургалч үзэл төлөвших нөхцөл бүрдэнэ.
БАРИМТ 3
Мөн 3-аас дээш намын төлөөллөөс бүрдсэн эвслийн засгийн газар байгуулагдаж, төрийн бодлогыг урт удаан, тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 4
Монгол Улсын иргэдийг төлөөлөх чадамж парламентад нэмэгдэнэ.
БАРИМТ 5
Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөх улс төрийн соёлд хэвших ба гишүүд, төрийн албан хаагчид популист улс төр хийх магадлал буурна.
БАРИМТ 6
Эвслийн засгийн газар байгуулагдах боломж бүрдэж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжоор дамжин бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
БАРИМТ 7
Улс төрийн аливаа үйл ажиллагаа ил тод болж, парламентын гишүүд лоббид өртөх, авлига албан тушаалын хэрэгт холбогдох магадлал буурна.
БАРИМТ 8
Нийгмийн олон талт бүлгүүдийн ашиг сонирхол хөндөгдөж, парламентад хэлэлцэгдэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 9
Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн хараат бус байдал нэмэгдэж, “хяналт тэнцэл” зарчим төгөлдөржинө.
БАРИМТ 10
Хууль батлах үйл явцад оролцох, нөлөөлөх боломж улс төрийн намуудад адил тэгш үйлчилнэ.
БАРИМТ 11
Парламент дахь жендэрийн эрх тэгш байдал нэмэгдэнэ.
БАРИМТ 12
Бие даан нэр дэвшигчид парламентад сонгогдох магадлал буурах ба ингэснээр УИХ-ын үйл ажиллагаанд идэвхгүй оролцдог гишүүдийн тоо буурна.
БАРИМТ 13
Нэг гишүүний кнопын эрхийн жин буурна. Өөрөөр хэлбэл цөөн тооны гишүүн хувийн ашиг сонирхол орсон хууль батлах боломж багасна.
БАРИМТ 14
Монгол Улс гадны улсын нөлөөнд автах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хууль батлагдах эрсдэл буурна.
БАРИМТ 15
УИХ-ын гишүүдийн ажлын ачаалал тэнцвэржиж, чанартай хууль батлагдаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, сайжруулах үйл явц хангагдана.
БАРИМТ 16
Гишүүд тойрогтоо чиглэсэн, дахин сонгогдоход зорилго бүхий амлалтдаа анхаарах бус улс орны хөгжил дэвшилд чиглэсэн урт хугацааны бодлогод анхаарч ажиллах нөхцөл бүрдэнэ.
БАРИМТ 17
Групп компаний эзэн, мөнгө санхүүгийн чадамж бүхий улс төрчид гэхээс илүүтэй салбар, салбартаа мэргэшсэн улс төрчид парламентад орж ирэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 18
Улс төрчдийн эрх мэдлийн хүрээнд гишүүд мэргэжлийн дагуу байнгын хороодод харъяалагдаж, УИХ нь цөөн танил, найзын сүлжээнийн нөлөөнд автагдах эрсдэлийг багасгана.
БАРИМТ 19
Мөн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хууль батлагдахаас сэргийлнэ.
БАРИМТ 20
Нийгмийн янз бүрийн бүлгүүдийн төлөөлөл парламентад сонгогдож өөрсдийн дуу хоолойг хүргэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 21
Улс төрийн нам төвтэй парламент төлөвшиж, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
БАРИМТ 22
Улс төрийн намууд популист амлалт өгч өрсөлдөгч намуудын шүүмжлэлд өртхөөс зайлсхийснээр улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх соёл бий болно.
БАРИМТ 23
Улс төрийн намыг улсаас санхүүжүүлэх боломжтой болсноор улс төрийн өрсөлдөөн ил тод, шударга болж,авлига, албан тушаалын хэрэг буурна.
БАРИМТ 24
Улс төрчийн ганцаарчилсан тоглолт багасаж, намын мөрийн хөтөлбөр хэрэгжих бодит боломж бүрдэнэ. Парламентын ардчилал бэхжинэ.
Сэтгэгдэл (1)