Шинэ судалгаагаар Иран барууны технологид суурилсан хүчирхэг зэвсгийн үйлдвэрийг хэр зэрэг байгуулж, тэр технологийг Орос Украины хотуудын эсрэг хэрхэн ашиглаж байгааг харуулжээ. Тодруулбал, зэвсгийн эд ангиудыг судалдаг Их Британид төвтэй “Conflict Armament Research” (CAR) байгууллага Ираны Орост худалдсан Шахед-136 нисгэгчгүй онгоцууд бараг 20 жилийн өмнө Ираны хууль бусаар олж авсан Герман технологид суурилсан хөдөлгүүрээр ажилладаг болохыг тогтоожээ.
Украины байлдааны газар нутгаас олж авсан барууны зэвсэг, техникийг Орос Иранчуудтай хуваалцаж магадгүй гэж барууны албаныхан болгоомжилж байна. Одоогоор энэ талаар баттай нотлох баримт байхгүй. Учир нь дайн эхэлснээс хойш Иран болон ОХУ-ын батлан хамгаалах харилцаа өргөжиж, илүү дотно болсон гэж хэлж болно. ОХУ Ираны зэвсэг, техник, нисгэгчгүй онцгож, пуужингуудыг шохоорхож, харин Иран улс ОХУ-аас хөрөнгө оруулалт, худалдан авалтыг хүсэж байгаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас 2023 оны гуравдугаар сарын хооронд CAR нь Украинд Иранд үйлдвэрлэсэн 20 нисгэгчгүй онгоц, сумны эд ангиудыг шалгах зөвшаарал авсан. Шалгатын үр дүнд тэдгээрийн тал хувь нь Шахед-136 болохыг тогтоосон байдаг. Шахед-136 онгоцны моторыг Кум мужийн Шокухие хотод байрладаг Мадо гэгддэг Ираны" Оже Парваз Мадо Нафар" компани урвуу инженерийн шийдлээр дуурайлган хийсэн болохыг баталж чадсан. Тус компанид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британи, АНУ, Европын холбоо хориг тавьсан юм байдаг.