Технологийн төхөөрөмжүүдийнх нь эрэлт сул байгаагаас үүдэн пүрэв гарагт хагас дамжуулагчийн бизнес нь дээд хэмжээний алдагдал хүлээсэн тухай Samsung Electronics-оос мэдэгдэв. Эдийн засаг удааширч, хэрэглэгчийн зарцуулалт сул байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн худалдан авалт саарсан нь чипний үнэ эхний улиралд огцом буурч, энэ салбарын үйлдвэрлэлийг бууруулахад хүргэсэн гэж шинжээчид онцлов.
Үүнтэй холбогдуулан тус компани энэ оны хоёрдугаар хагаст борлуулалт дахин сэргэж гэдгээ мэдэгдэхийн сацуу төхөөрөмжүүдийнхээ хүчин чадлыг хоёр дахин ихэсгэнэ гэдгээ хэлжээ. Энэ улиралд Samsung компани мэдээллийн төвийн томоохон фирмүүдийн серверт илүү консерватив хөрөнгө оруулалт хийж байгаа тул санах ойн чипийг сайжруулах бүрэн боломжтой гэж харж байна.
Түүнчлэн дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч компанийн мэдээлснээр, үйл ажиллагааны ашиг нь оны эхний гурван сард 640 тэрбум вон буюу 478.6 сая ам доллар болж буурсан нь жилийн өмнөх 14.12 их наяд воноос 95 хувиар унасан үзүүлэлт бөгөөд сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн баг ашиг олсон амжилт тогтоов. Түүнчлэн дундаж орлого нь 18 хувиар буурч, 63,7 их наяд вон болжээ.
Л.Сайнаа