Хятад улс тагнуулын эсрэг хуулийнхаа хамрах хүрээг өргөтгөж, гадаадын компаниуд, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдад хууль эрх зүйн эрсдэл, тодорхойгүй байдлыг бий болгож болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Энэхүү өөрчлөлт нь тагнуулын тухай ойлголтыг төрийн нууц болон тагнуулын үндсэн мэдээллийг хамрахаас эхлээд "Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд хамаарах аливаа баримт бичиг, мэдээлэл, материал, эд зүйл" болгон өргөжүүлсэн ч эдгээр нэр томъёог хэрхэн тодорхойлсон талаар тодорхой параметрүүдийг хуулинлаа тусгаагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Энэ оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн шинэчилсэн найруулгын дагуу тагнуулын агентлагуудтай холбоотой Хятадын мэдээллийн гол дэд бүтцийг онилсон кибер халдлагыг мөн тагнуулын хэрэг үзэхээр болжээ.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний үед хэрэгжиж байгаа энэхүү хууль нь тус улсын аюулгүй байдалд дээд зэргээр анхаарлаа хандуулж байгаа хэрэг гэж CNN агентлаг бичжээ.
Л.Сайнаа