Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар тавигдсан. Харин Лондонгийн “West End”-ийн тайзнаа 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд “Монгол хаан” (Mongol khan) нэрээр тоглогдох билээ.
Тэгвэл монгол үзэгчиддээ зориулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гурван удаа УДЭТ-ын тайзнаа тоглуулахаар болжээ.
“Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 68074 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистикийг мэдээлэл бий.
Тоглолтын тасалбарын зөвхөн "ticket.mn"-с захиалах боломжтой.
Сэтгэгдэл (4)