2019 онд ойролцоогоор 2.2 фунт буюу 1,017.9 грам каннабис худалдаалахыг завдсан Сингапур эрийг лхагва гарагт цаазалсан тухай түүний гэр бүлийнхэн CNN-д мэдэгдсэн байна. Энэ мэдээлэл тархасны дараа дэлхийн олон улсууд хүний эрхийг зөрчсөн хатуу шийтгэл ноогдуулсан байна гэж шүүмжилж эхэллээ.
Каннабисыг дэлхийн зарим улс орнуудад хуульчилж байгаа ч Сингапур нь дэлхийн хамгийн хатуу хар тамхины хуулиудыг баримталдаг улс юм. Тус улсын засгийн газар цаазаар авах ялыг хар тамхины наймаачдыг таслан зогсоохын төлөө үалгарсан арга гэж үздэг байна. Бусад улсууд шүүмжлэх нь олон ч тус улс уг ялыг өөрчилдөггүй.
Сингапурын иргэн, 46 настай Тангаражу Суппиаг лхагва гарагийн үүрээр Чанги шоронд дүүжилсэн бөгөөд гэр бүл нь нас барсан тухай гэрчилгээ авсан гэж түүний эгч Лилавати Суппиа CNN-д ярьжээ. Түүнийг цаазын тавцанд илгээхээс өмнөх өдрүүдэд ар гэрийнхэн болон идэвхтнүүд өршөөл үзүүлэхийг олон нийтэд уриалсан байдаг. Гэвч амжилтыг эс олжээ. Энэ нь Сингапурт сүүлийн зургаан сарын дотор хийгдсэн анхны цаазаар авах ял байв.
Л.Сайнаа