Австралийн далайн эргийн цэвэрлэгээний багийн гишүүн лонхонд 10 жилnau өнгөрүүлсэн зурвас олжээ. Рос Эванс Виктория мужийн Варнамбул хотод далайн эргийн цэвэрлэгээ хийж байхдаа найман настай охины бичсэн зурвастай хуванцар савыг олжээ. Захидлыг эзэн одоо 18 настай.
Уг зурваст "Намайг Инес Запкан гэдэг, би 8 настай. Энэ захидлыг олсон хүн надад болон манай гэр бүлийнхэнд насан туршийн аз авчрах болно" хэмээн бичсэн байжээ. Улмаар зурвасыг олсон Эванс 18 настай Запканыг Instagram-аас олж, холбоо тогтоосон байна.
Зепкан Эванст хариу илгээсэн захидалдаа "Би уг зурвасыг яг 10 жилийн өмнө Виктория мужийн Портланд хот дахь усан онгоцны зогсоол дээрээс илгээсэн. Таны чин сэтгэлд талархаж байна. Бидний гэр бүлийн мартагдсан дурсамжийг эргүүлэн авчирсанд баярлалаа" гэжээ. Уг лонх 10 жилийн хугацаанд урт замыг туулжээ.
Зепкан хэлэхдээ, одоо далай дахь хуванцарын бохирдлыг илүү сайн мэддэг болсон. Хэрвээ би тэр үед ухаан суусан байсан бол хэзээ ч хувцас савыг усанд хаяхгүй байсан гэжээ.
Л.Сайнаа