Бидний сайн мэдэх ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоуны шүүгч асан, Англи бүжгийн мэргэжилтэн Лен Гудман ясны хорт хавдраар өвчилсний улмаас өнгөрсөн бямба гарагт Английн өмнөд хэсэгт орших Кент хотын нэгэн эмнэлэгт нас барсныг менежер нь баталжээ.
Тэрбээр 1944 онд Английн нийслэл Лондон хотод мэндэлжээ. Анх 19 настайгаасаа эхлэн бүжгийн урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд телевиз орохоосоо өмнө мэргэжлийн бүжигчин байсан гэдэг. Гудман 2004 онд байгуулагдсан цагаас нь эхлэн BBC-ийн "Stricly Come Dancing" буюу DWTS-ийн Британийн хувилбар болох "Stricly Come Dancing" бүжгийн цувралын ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны Зул сарын баяраар сүүлчийн тоглолтоо хийж байв.
Телевизийн карьераасаа холдсон Гудман Кент хот дахь Гудман бүжгийн академийн бүжгийн сургуулийг удирдаж байжээ. Мөн тэрбээр 2009 онд хэвлэгдсэн “Хэзээ ч үгүй бол илүү оройтсон: Барроу хүүгээс бүжгийн танхим хүртэл”, “Британийг тойрон бүжиглэх нь”, “Алдагдсан Лондон” зэрэг хэд хэдэн ном бичсэн байдаг. Түүнийг нас барсан тухайд олон алдартнууд эмгэнэж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байна.
Л.Сайнаа