БАРИМТ 1
Тэрбээр 1972 оны тавдугаар сарын 16-нд Краков хотод төржээ.
БАРИМТ 2
Түүний аав Ян Дуда цахилгааны инженер, техникийн шинжлэх ухааны профессор, орон нутгийн засаг захиргааны ажилтан, ээж Жанина Милевская-Дуда, химийн шинжлэх ухааны профессор.
БАРИМТ 3
Тэрбээр хоёр дүүтэй бөгөөд тэднийг Анна, Доминика гэдэг.
БАРИМТ 4
1994 онд Анджей Дуда Польшийн алдарт зохиолч, орчуулагч, уран зохиолын шүүмжлэгч Корнгаузерын охин Агата Корнгаузертай гэрлэсэн.
БАРИМТ 5
Тэд 1995 онд охинтой болсон бөгөөд Кинга Ягеллонскийн хуулийн их сургуульд суралцаж төгссөн байна.
БАРИМТ 6
Анжей Дуда 1984-1990 онд скаутын хөдөлгөөнд харьяалагдаж байсан. Тэрбээр Краковын 5-р "Пиорун" скаутын отрядын командлагчаар мөн Польшийн Скаутын Холбооны бүтцэд ажиллаж байсан. Тэрбээр үүнийгээ хувийн амьдралд нь чухал туршлага болсон гэж олон удаа ярьжээ.
БАРИМТ 7
Краков дахь Ягеллонийн их сургуулийн хууль зүйн удирдлагын факультетийг 1996 онд төгсөөд 2005 онд докторын зэрэг хамгаалсан аж.
БАРИМТ 8
2005 оноос “Хууль ба Шударга ёс” намын гишүүн болж, улстөрд идэвхтэй оролцох болсон. 2006-2007 онд Хууль зүйн дэд сайдаар, 2007 оноос Польшийн Төрийн шүүхийн гишүүн, 2008 оноос Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт Тамгын газрын даргаар, 2011 онд парламентын доод танхимын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
БАРИМТ 9
2014 онд Европын парламентын гишүүнээр сонгогдсон. 2015 оноос Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялалт байгуулсан байна.
БАРИМТ 10
Анджей Дуда нь 43 насандаа Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
БАРИМТ 11
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн шинэчлэл, хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх тусламж дэмжлэг, түншлэлийн харилцааг хуульчлах, Польшид НАТО-гийн байнгын баазыг байрлуулах зэргийг тусгасан байна.
БАРИМТ 12
Тэрбээр Украиныг Европын холбоотнуудаас нь хамгийн түрүүнд дэмжиж, хамгийн олон тооны дүрвэгсдийг эх орондоо хүлээн авсан.
БАРИМТ 13
Анжей Дуда 2015 оны наймдугаар сарын 6-нд Үндэсний Ассамблейн өмнө тангараг өргөснөөр анхны таван жилийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлсэн.
БАРИМТ 14
Ингэснээр Анжей Дуда Польшийн зэвсэгт хүчний бүрэн эрхийг хүлээн авч байжээ.
БАРИМТ 15
Ерөнхийлөгчөөр сонгогдох үед нь буюу 2015 онд ДНБ нь 3.6 хувь байсан бол 2019 онд 4.1 хувь болж өссөн байна.
БАРИМТ 16
Харин Польш дахь ажилгүйдлийн түвшин 2015 оны эцэст 9.7 хувь байсан бол 2019 оны 11 дүгээр сард 5.1 хувь болж буурчээ.
БАРИМТ 17
Анджей Дуда бол католик шашинтан.
БАРИМТ 18
Ерөнхийлөгчийн гэр бүл буяны арга хэмжээнд байнга оролцдог. Тэрбээр жил бүр "Торнистр инээмсэглэлээр дүүрэн" аяны хүрээнд хүүхдүүдэд зориулсан гарааны иж бүрдэл, мөн зул сарын баярын хоолны цуглуулгын хүрээнд тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан бэлгийн хайрцаг, "Slachette tutu" зэргийг бэлддэг.
БАРИМТ 19
Мөн жил бүр Христийн Мэндэлсний Баярын өмнөхөн Анжей Дуда, Агата Корнхаузер-Дуда нар амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүст зориулж хүнсний багц бэлддэг.
БАРИМТ 20
Тэрбээр Twitter, Instagram дээр өөрийн профайлаа бие даан хөтөлж, интернет хэрэглэгчидтэй байнга ярилцдаг аж.
БАРИМТ 21
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогджээ.
БАРИМТ 22
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт манай улсад айлчилж байна.
БАРИМТ 23
1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
БАРИМТ 24
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (5)