Эх дэлхийн өдрийг тохиолдуулан “Хү” рок хамтлаг “Mother Nature” дууныхаа үгийг англи хэл рүү орчуулсан хувилбараар цацаж, Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн тус моддыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарих аяныг эхлүүлж байгаа аж. Тус хамтлагийн логонд Хүннү овгийнхны эртний бэлгэдэлд тулгуурласан нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг. Мод тарих аяныг “Шамбала-2056” төсөлтэй хамтран ирэх тавдугаар сараас эхлүүлэх ажээ.