АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лиг NBA-ийн Лос Анжелес Клипперс багийн супер од Кавай Леонардын төрсөн эгч Кимеша Уильямс хөгшин эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргээр тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар нь хорих ял сонслоо.
Тодруулбал, Кимеша Уильямс хоёрдугаар сард нэгдүгээр зэрэглэлийн хүн амины хэрэг, дээрэм, ахмад настныг хүчирхийлсэн хэргээр буруутгагдсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт ялаа сонсжээ. Өдгөө 39 настай байсан Уильямс найз 42 настай Кэндис Таунселлын хамт 2019 онд уг хэргийг үйлдсэн бөгөөд ижил ял сонсоод байна.
Тухайн үед тэд 84 настай Ассадыг даган "Pechanga Resort" казиногийн угаалгын өрөөнд орж, толгойг нь цохиж гэмтээсэн бөгөөд 800-1200 доллартай түрийвчийг нь хулгайлсан гэж хэвлэлд мэдээлжээ. Уильямсыг 2019 оны есдүгээр сарын 03-нд баривчилж, Ассад есдүгээр сарын 04-нд нас баржээ.
Л.Сайнаа