Цагдан хорих төвүүдийг зогсоохыг шаардсан олон мянган цагаачид Мексикийн өмнөд хэсгээр жагсаж байна. Өнгөрсөн сард АНУ-ын хилийн Сьюдад Хуарес хотын байгууламжид гал гарч, 40 хүн амиа алдсан үйл явдал цагаачдын дургүйцлийг хүргээд байна.
Гурван мянга орчим хүний цуваа ням гаригийн үүрээр Мексикийн Гватемалын хилийн ойролцоох Тапачула хотоос алхаж эхэлжээ. Ням гарагт тэд 35 хэмээс илүү халуунд алхаж, Чиапас мужаа дамжин нийслэл Мехико хот руу алхаж байгааа ажээ. Тэд ойролцоогоор 10 хоногийн дараа зорьсон газраа хүрнэ гэж таамаглаж байна.
Тэд голдуу Төв Америк, Куба, Венесуэл, Эквадор, Колумбиас гаралтай бөгөөд цагаачдад илүү сайн хандахыг шаардаж, зарим нь галд амиа алдсан хүмүүсийн тухай "Засгийн газрын гэмт хэрэг", "Төр тэднийг алсан" гэсэн бичигтэй лоозонгуудыг барьжээ. Мексик улс эх орноосоо дайжиж тогтворгүй байдал, хүчирхийлэл, ядуурлаас зугтаж буй цагаачдын урсгалтай тэмцэж буй. Цагаачдын ихэнх нь АНУ-д хүрэх бол үлдсэн нь Мексикээс орогнол хүссэн байна.
Л.Сайнаа