**************************************************************************************************************************************************************
Монголд өнөөдөр ирэх Польшийн ерөнхийлөгчийн айлчлалыг угтсан ажил гэж эхэндээ зарлагдсан ч БНПУ-ын элчин сайдын яам, Монголын Гадаад хэргийн яамнаас үгүйсгэгдсэн Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопены хөшөөний дуулиан энэ өдөр дэгдэв. Тодруулбал, Зайсангийн ойролцоо боссон хөшөөний нэг талд Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопений “Spring Waltz” бүтээлийн нотыг сийлжээ. Үнэн хэрэгтээ уг бүтээл нь Шопенийх огт биш. Харин 1978 онд Францын хөгжмийн зохиолч Пол де Сенневилийн туурвисан “Marriage d’amour” хэмээх бүтээл бөгөөд хэдэн жилийн өмнө YouTube сувагт "Шопений бүтээл" гэсэн алдаатай гарчигтай нийтлэгдсэн нь олны дунд буруу ойлголт үүсгэсэн гэж хэлж болно. Тэгвэл уг уран бүтээлийн тухай 10 баримтыг уншигч та бүхэнд дэлгэж байна.
1. "Mariage d'amour" буюу ("Хайрын гэрлэлт") аяз нь 1978 онд Пол де Сенневиллийн зохиосон Францын соло төгөлдөр хуурын хөгжмийн хэсэг юм.
2. Анх төгөлдөр хуурч Ричард Клайдерман 1979 онд "Lettre À Ma Mère" цомогтоо багтаасан.
3. Дараа нь төгөлдөр хуурч Жорж Дэвидсон "My Heart Will Go On" цомогтоо энэхүү хөгжмийг арай өөр хувилбараар тоглосон байдаг.
4. Уг хувилбарыг YouTube дээр буруу гарчигтай байршуулснаас болж, Фредерик Шопены "Хаврын вальс" гэж андуурагдах болсон бөгөөд хасагдахаас өмнө 34 сая гаруй удаа үзсэн байна.
5. Өнөөдрийн байдлаар ийм алдаатай гарчигтай хэд хэдэн шинэ хуулбар YouTube дээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь 151 сая гаруй хандалтад хүрсэн байна. Бусад нь нийтдээ 50 сая гаруй хандалт авчээ.
6. Уг бүтээлийг минорын түлхүүрээр бичсэн.
7. Ойролцоогоор 72 цохилтын хурдтай байх үед цагийн тэмдэг нь 4/4-ээс эхлэн хэд хэдэн удаа өөрчлөгдөж, дараа нь 5/4 ба 3/4 руу шилжиж, дараа нь 4/4 болж өөрчлөгддөг. Энэ нь Gm–Cm–F–B ♭ –D хөвчний явцтай.
8. Уг аяз Ричард Клэйдерманы хувилбар 02:41 минут, Жорж Дэвидсоны хувилбар 04:23 минут үргэлжилдэг.
9. Аязыг туурвисан Пол де Сенневилл нь 1933 оны долдугаар сарын 30-нд Францын Парис хотноо мэндэлжээ. Өдгөө 89 настай.
10. Тэрбээр 1976 оноос одоог хүртэл Хөгжмийн зохиолч, Хөгжмийн продюсерын ажлыг тууштай эрхэлж байна.
Л.Сайнаа