ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах“Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадмын финалын шатанд манай улсаас СУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Батцэнгэлийн Заяат ая дуугаа өргөхөөр хойд хөршийг зорив. Түүнийг ЗХУ-ын Ардын жүжигчин Лев Дешенко нарын шүүгчид сонгосон байна.
Б.Заяат ОХУ-ын Кремлийн ордонд тус улсын хамгийн том тайзанд (6000 хүний суудалтай) 14 орны уран бүтээлчидтэй өрсөлдөх юм. Энэ уралдаанд 15 орны 15 дуучин гурван үе шат дамжин найман хоногийн турш өрсөлдөх бөгөөд ОХУ, Монгол, АНУ, Алжир, Франц, Итали, Герман, БНХАУ, Турк, Энэтхэг, Индонез, Унгар, Грек, Өмнөд Африкийн шилдэг дуулаачид чуулах юм байна.
Б.Заяат энэ сарын 29-нд өөрийн эх хэлнээ Оросын нэрт яруу найрагч Лев Ошанины шүлгээр хөгжмийн зохиолч Анатолий Новиковын тэртээх 1945 онд бүтээсэн, монголчууд бидний сэтгэлд хоногшсон " Эх, дороги" дууг дуулна. Сонирхолтой нь Б.Заяат ирэх сарын 2-нд ОХУ-ын гавьяат жүжигчин, Төрийн шагналт, "Алтан маск", кино урлагийн "Кинтавр" дээд шагналын эзэн, "Алтан Бүргэд" шагналын эзэн, нэрт жүжигчин, романсын дуучин Полина Агуреева дуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (1)