ЭШЛЭЛ 1
Аавын хүүхдүүд алдаж, бас онож болно. Ганц хүний алдаанаас болж бүгдээрээ айж сууна гэж юу байсан юм.
ЭШЛЭЛ 2
Гэрчийн мэдүүлэг дотор миний уулзаж байгаагүй, огт танихгүй хүмүүсийн мэдүүлгийг хийчихсэн байна.
ЭШЛЭЛ 3
Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг банкны доод албан тушаалтантай харьцах уу. Ингэж хэрэг зохиож болдог юм уу.
ЭШЛЭЛ 4
Сэтгэл гаргаж ажилласан нь шүүгдэж, хулгай дээрэм хийхэн нь гадуур зугаалж явдаг нийгэм бий болж байна.
ЭШЛЭЛ 5
Би хулгай дээрэм хийсэн бол Ч.Сайханбилэг шиг гадаадад явж байхгүй юу.
ЭШЛЭЛ 6
Засгийн газрын тогтоол шийвэрийг биелүүлэх нэрээр хэн нэгэн этгээд хууль зөрчиж болохгүй.
ЭШЛЭЛ 7
Засгийн газар үнэхээр буруу шийдвэр гаргасан бол засгийн газар өөрөө хүчингүй болгоно. Эсвэл УИХ хүчингүй болгоно. Хууль зөрчсөн эсэхийг хэн нэгэн мөрдөгч, прокурор тогтоодоггүй.
ЭШЛЭЛ 8
Энд сууж буй хүмүүс гэмтэй бол гэмтэй, гэмгүй бол гэмгүй. Яагаад зоригтой ярьж чадахаа больчихсон юм бэ.
ЭШЛЭЛ 9
Засгийн газрын шийдвэрийг яагаад буруутгаад байгаа вэ гэхээр тэд амиа бодож байгаа юм.
ЭШЛЭЛ 10
Миний хүсэж буй хамгийн эцсийн хүсэл бол Ерөнхий сайдыг зээл авсан, өгсөн процесст хутгаж энд суулгамааргүй байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулна.
ЭШЛЭЛ 11
Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайдыг буруутгадаг зүйл надаас хойш, үүнээс цааш гарахгүй байхаар би нотлох баримтаар гаргаж тайлбарлаж өгнө.
ЭШЛЭЛ 12
Бид улс шиг хөгжмөөр байна. Арматурынхаа төмрийг хийж чадахгүй байна. Ийм улс дэлхий дээр байдаг юм уу.
ЭШЛЭЛ 13
Засгийн газрын тогтоол нь төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай юм. Би тэр дөрвөн компанийг мэдэхгүй.
ЭШЛЭЛ 14
Арван бадаг киноныхоо зөвхөн нэг ангийг нь үзээд хэн нэгэн хүнийг яллаж болдог юм уу.
ЭШЛЭЛ 15
Н.Батбаяр сайд улсаа хөгжүүлэх гэж зүтгэснийхээ төлөө энд суух ёсгүй.
ЭШЛЭЛ 16
Сая прокурор аягүй муухай хэллээ, Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхлээд гэмт хэрэг эхэлж байна гэж. Юу гэсэн үг юм.
ЭШЛЭЛ 17
Хамгаалалттай дарга нар нь ордонд, нэг бол гадаадад сууж байна.
ЭШЛЭЛ 18
Тухай үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан юм. Энэ мөнгийг төсвийн цоорхойг нөхөхгүй, халамжид өгч болохгүй хэмээн хяналттай механизм бүрдүүлэе гээд Бондын зөвлөмж байгуулсан юм.
ЭШЛЭЛ 19
Нөхөд минь юм ойлгож, хэн нэгний буруутгахаасаа илүүтэй баримттай нотолгоотой хөдөлгөөнгүй юм яръя.
ЭШЛЭЛ 20
Намайг УИХ-аар оруулж бүрэн эрхийг түдгэлзүүлэх болохоороо гурав хоногийн өмнө яллагдагч болгодог, юу гэсэн үг вэ.
ЭШЛЭЛ 21
Би прокуроруудыг буруутгасан юм алга. Гэхдээ жаахан мэдлэгтэй, боловсролтой, үндэслэлтэй, нуруутай, хуулийнхаа хувьд яръя л даа.
ЭШЛЭЛ 22
Энэ хөгжлийн хөтөлбөр гэдгийг Засгийн газар, УИХ тодорхойлдог юм. Түүнээс биш ТУЗ тодорхойлохоор хүний амьдарлыг баллах юм руугаа орно.
ЭШЛЭЛ 23
Энэ прокурор, шүүгч бол нэг бүл байхгүй юу. Ойлголцохын оронд мухар сохроор яллахын тулд ажиллаад байгаа юм.
ЭШЛЭЛ 24
Би УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Засгийн газарт дөрвөн ажиллаж үзсэн. Монгол улсаа хөгжүүлье гэж, Засгийн газраа Засгийн газар шиг ажлуулая гэж үнэхээр зүтгэсэн. Олон түмэн ч мэдэж байгаа.
Сэтгэгдэл (4)