Дуучин Батмөнхийн Сарантуяа буюу бидний мэдэх Сараа 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Тэр Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны манлай дуучин билээ.
Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор нэрд гарах зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон. Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ. Тэрбээр 2006 онд МУГЖ гэх эрхэм цолоор энгэрээ мялааж байв.
Л.Сайнаа