**************************************************************************************************************************************************************
Лхагва гарагт Йемений нийслэл Сана хотод нэн ядуу иргэд Рамадан сарын үеэр нутгийн худалдаачдаас буяны хандив авахаар цугларсан ч, олон арван хүн амиа алдсаныг албаныхан баталжээ. Сана хотод болсон эмгэнэлт явдлын дүрс бичлэгт олон арван хүмүүс шахцалдан, хөдөлж чадахгүй, тусламж гуйн хашгирч байгаа эмх замбараагүй дүр зургийг харуулсан байна. Шахцалдаанаас мэнд гарсан зарим нь бусаддаа тусалж байгааг харж болно.
Тодруулбал, буяны арга хэмжээний үеэр худалдаачид Дотоод хэргийн яамтай зөвшилцөлгүй их хэмжээний мөнгө тарааснаас олон тооны иргэд бөөгнөрөл үүсгэж, уг аймшигт явдал болсон байна. Энэ нь өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвонд дүүрэг Аймшгийн баяраар гарсан эмгэнэлт явдалтай төстэй юм. Ослын улмаас наад зах нь 78 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж Сана дахь Аль-Масира мэдээллийн агентлагт ярьжээ.
Л.Сайнаа