**************************************************************************************************************************************************************
"Юта Жазз" багийн тоглогч Лаури Маркканен улирлын тоглолтоо дуусгасны дараа төрөлх нутагтаа буюу Финландад цэргийн алба хааж байна. Финланд улсад эрчүүд нь 30 хүртлээ заавал цэргийн алба хаадаг журамтай гэнэ. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын 22-нд Миннесота Тимберволвес багт NBA-ийн драфтын долдугаар байраар сонгогдож байв.
Тэрбээр 1997 оны тавдугаар сарын 22-нд Финланд улсын Ванта мужийн Уусима хотод мэндэлжээ. Коллеждоо Финландын Марский багт хүчин зүтгэж, 2017 онд NBA-д элссэн даруй Чикаго Булз багт элсэж, 2021 он хүртэл тоглосон. Улмаар 2021-2022 онуудад Кливлэнд Кавальерс багт тоглож, 2022 оноос өнөөг хүртэл Юта Жазз багийн бүрэлдэхүүнд байна. Түүний алба хаах хугацаа зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.
Энэ талаар Лаури Маркканен "Тийм ээ, энэ бол бидний 30 наснаасаа өмнө хийх ёстой зүйл. Бид улирлаа дуусгасан, энэ нь яг цэрэг явах ёстой цаг хугацаа гэж харж байна. Багийнхаа сэргэлтийн үед эргэж ирэх болно" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)