**************************************************************************************************************************************************************
НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурдсанаар 2050 он гэхэд ердөө найман улс дэлхийн хүн амын өсөлтийн тал хувийг бүрдүүлнэ гэжээ. Үүнд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, БНАСАУ, Танзани зэрэг багтана. НҮБ-ын хүн амын бүртгэл эхэлсэн 1950 оноос хойш БНХАУ улс хамгийн олон хүн амтай улсаар шалгарсаар ирсэн байдаг.
Мөн Хятад, Энэтхэг хоёр дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлнэ гэж НҮБ-ын тайланд дурджээ. Гэвч олон нийтийн төсөөллөөс үл хамааран хоёр улсын хүн амын өсөлт удааширч байна. Ялангуяа Хятадад өнгөрсөн жил сүүлийн 60 жилд анх удаа хүн амын бууралт ажиглагдаж байна.
Хятадын Үндэсний Статистикийн Товчооны (NBS) мэдээлснээр, 2022 онд Хятадын хүн ам 1.411 тэрбум болж, өмнөх оныхоос 850 мянга орчим хүнээр буурчээ. Мөн төрөлт 1000 хүнд ногдох 6.77 хувь буюу өмнөх оны 7.52 хувиас доошилж, 1949 онд Коммунист Хятад улс байгуулагдсанаас хойших түүхэн хамгийн доод түвшинд хүрчээ.
Л.Сайнаа