Энэтхэг улс энэ оны дундуур дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох БНХАУ-ыг ардаа орхино гэж НҮБ-аас лхагва гарагт гаргасан тоо баримт харуулжээ.
Урьдчилан таамаглалд үндэслэн Энэтхэгийн хүн ам оны дундуур 1.4286 тэрбумд хүрч, НҮБ-ын Хүн амын сангийн 2023 оны “Дэлхийн хүн амын төлөв байдлын тайлан”-д дурдсанаар Хятад улс 1.4257 тэрбум буюу 2.9 саяар бага байх тухай бичжээ. НҮБ-ын албаны хүмүүс Хятад, Энэтхэгээс ирж буй мэдээлэл "тодорхойгүй" байгаа тул шилжилтийн огноог тодорхойлох боломжгүй гэж мэдэгдэв. Энэтхэгт хамгийн сүүлд 2011 онд хүн амын тооллого явуулсан бөгөөд хамгийн сүүлд 2021 онд хийхээр төлөвлөсөн тооллого Ковид-19 тахлын улмаас хойшлогдсон байдаг.
Тус хоёр улсын араас 340 сая хүн амтайгаар АНУ жагсаж байгаа нь өрсөлдөөнөөс хэт алслагдсан тоо баримт юм.
Л.Сайнаа