Их Британийн Хурхирах, нойрны эмгэгтэй тэмцэх Ассоциациас санаачилсан хурхирахын хор хөнөөлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Үндэсний хурхиралтыг зогсоох долоо хоногийг дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд зарлажээ.
Хурхирах нь насанд хүрсэн хүн амын ихэнх хэсэгт илэрдэг эмгэг гэнэ. Удаан хугацааны турш хурхирах нь насанд хүрэгсдийн 4-10 хувьд нойрны бөглөрөлт буюу апноэ гэгддэг үхэлд хүргэж болзошгүй нойрны эмгэгийн шинж тэмдэг болдог ажээ. Хурхирах нь ихэвчлэн хамрын зөөлөн эдийн илүүдэлтэй хүнд тохиолддог. Шөнийн турш тааваараа, өөрийнхөөрөө байх нь хүний эрхийн асуудал хэдий ч хурхирах нь эргэн тойрны хүмүүстээ тухгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ.
Энэ асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон жилийн судалгааг өрнүүлж байгаа гэнэ. Нойрны хямрал, сонсголын бууралт, өдөр тутмын үйл ажиллагааны ачаалал, сэтгэцийн эрүүл мэндийн хүндрэл, танин мэдэхүйн бэрхшээл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй зан байдал зэрэг нь хурхирахын гол шалтгаан болдог аж. Түүнчлэн нойр дутуу байх нь дааврын ялгаралт, глюкозын зохицуулалт, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг физиологийн системд сөргөөр нөлөөлж, ерөнхий эрүүл мэндийг доройтуулдаг байна. Тэгэхээр хэрэв та болон таны эргэн тойронд хурхирдаг хүн байдаг бол хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөөрэй.
Л.Сайнаа