ОХУ-ын Эрхүү хотын уран сайхны музейд энэ сарын 21-нд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийх үеэрээ тавьсан хүсэлтийн дагуу ийнхүү манай уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэх гэж байгаа юм.
Монголын зураачдын эвлэлийн гишүүдийн 50 гаруй бүтээлийг танилцуулах тус үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх аж.