Пакистаны Карачи амьтны хүрээлэнгийн заан Нур Жехан өнгөрсөн пүрэв гарагт хашаандаа байх цөөрөмд унасны улмаас биеийн байдал нь тун хүнд байгаа ажээ. Нур Жеханыг кран, олс, бүсээр өргөж цөөрмөөс гаргасан бөгөөд одоогоор амьтны хүрээлэн доторх бяцхан элст довон дээр хэвтсэн байдалтай, босож чадахгүй шингэн залгуулж байгаа гэнэ.
“Одоогийн байдлаар түүний биеийн байдал маш хүнд байна. Бид түүнийг аврахын тулд бүх зүйлийг хийж байна. Тэр аль болох хурдан босох нь чухал. Хэрэв энэ чигээрээ хэвтээд л байвал амь насанд нь муу" гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Катарина Браун цахим шуудангаар мэдэгдэв. Түүнчлэн түүний гэдэс дотор зовиуртай, дотуур цус алдаж, нөжөрсөн байгаа тухай ярив.
Хүрээлэнгийн эмч Халид Хашми амьтны хүрээлэнгийн захирлын албан тушаалаас хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр халалгдсан байна. Амьтны эрхийг хамгаалагчид түүнийг аврах компанит ажил өрнүүлж байгаа ажээ.
Л.Сайнаа