*************************************************************************************************************************************************************
АНУ-ын Канзас мужид хар арьст хүү Ярл Амили айлын хаалга андуурч, хонхыг нь дарсныхаа хариуд толгой болон гарандаа буудуулж, хүнд гэмтэл авсан хэрэг энэ сарын 13-нд гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн Эндрю Лестер гэх 84 настай, цагаан арьст эр мягмар гарагт батлан даалтаар суллагджээ. Тэрбээр барьцаанд 200 мянган ам доллар төлсөн нь батлан даалтад гарах үндэслэл болсон гэж CNN агентлаг мэдээлэв.
Түүнийг галт зэвсэг ашигласан, нэгдүгээр зэргийн халдлага гэх хоёр хүнд хэрэгт буруутай гэж үзсэн. Тэдний хаалга шилэн бөгөөд хүү рүү гал нээхээсээ өмнө огтхон ч үг солиогүй, түүнийг ямар шалтгаанаар хонхыг нь дарсныг ч асуугаагүй аж. Хүү одоогоор эмнэлэгт байгаа, эдгэрлээ ч эрэмдэг болно гэж эмч нар хэлсэн байна. Мөн хотын дарга уг хэргийг арьс өнгөөр ялгаварлалт гэж үзэж байгаагаа хэлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)