Лос-Анжелес мужийн шүүх эмнэлгээс дуучин Аарон Картерыг живж нас барсан болохыг тогтоосон, мөн түүний биеэс альпразолам, дифлуороэтан зэрэг сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн гэжээ. Альпразолам нь Xanax хэмээх сэтгэл гутрал, цочролын үед хэрэглэдэг эмийн ерөнхий хэлбэр бөгөөд дифлуороэтан нь хөргөгч болон аэрозолийн шүршигчээс олддог. Картер өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-нд 34 насандаа таалал төгссөн билээ.
Дуучин залуу 1997 онд анхны студийн цомог болох "Аарон Картер" цомгоо гаргахаасаа өмнө "I Want Candy", "Crush on You" зэрэг поп дуугаараа бага наснаасаа алдар нэрд хүрсэн. Түүнээс өмнө өөрийн төрсөн ах, BACK STREET BOYS хамтлагийн дуучин Ник Картертайгаа хамтлагт нь дуулдаг байв. Тэрбээр нэг хүүтэй. Эхнэрээсээ болж ахтайгаа таагүй харилцаатай байсан гэдэг.
Л.Сайнаа