Монгол Улсын гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянгын гадаад дахь аялан тоглолт үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн сард Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын Жузеппе Вердигийн "Травиата" дуурьд дуулсан юм. Харин ирэх тавдугаар сарын 26-нд Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах “Тоска” дуурьд Флория Тоскагийн дүрийг бүтээхээр болжээ. Мөн дуучин Н.Мөнхзул оролцон тоглох юм байна.