Төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл 2023 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 191.6 сая америк доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая америк долларын ашигтай, харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая америк долларын алдагдалтай гарч, төлбөрийн тэнцэл 66.2 сая америк долларын ашигтай гарлаа.
Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 2 сард 571.4 сая америк долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 637.6 сая ам доллароор өссөн дүнтэй гарлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.