Олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “The Philip C.Jessup International Law Moot Court Competition” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо дөрөвдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд болж өнгөрчээ. Энэхүү тэмцээн нь 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургуулийн баг оролцдог шүүхийн мэтгэлцээний хамгийн том тэмцээн гэдгээрээ онцлог.
Манай улсыг төлөөлөн оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг “Best new team” шагналыг хүртсэн байна. Тус мэтгэлцээний баг Олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, Эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал гэсэн бүрэлдэхүүнтэй. Багийн дасгалжуулагчаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга ажиллажээ.