***********************************************************************************************************************************************************
Өнгөрсөн хоёрдугаар сард Индонезийн Папуа арлын босогчдод барьцаалагдсан Шинэ Зеландын нисгэгч Филип Мехртенсийг армийнхан эрж хайхаар цэргээ илгээсний дараа босогчид дор хаяж 13 цэргийн аминд хүрсэн гэж мэдэгдлээ. Тодруулбал, Баруун Папуагийн Үндэсний чөлөөлөх армийн цэргүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ндуга-Режентсийн Ял, Муги дүүрэг дэх Индонезийн цэргийн хоёр пост руу дайрсан байна.
Дайралтын улмаас Индонезийн цэрэг, цагдаагийн 13 алба хаагч амь үрэгдсэн байна. Улмаар нэг цогцсыг авсан ч бусад нь босогчдын гарт оржээ. Босогчид цэргийн пост руу ийнхүү халдсан нь өнгрөсөн гуравдугаар сарын сүүлээр Индонезийн цэргийн ажиллагаа явуулж, тэдний талын нэг жирэмсэн эмэгтэй, хоёр босогчийг хөнөөсний төлөөх ашаа авалт гэж таамаглаж байна.
Босогчдын бүлгээс Шинэ Зеланд болон Индонезийн засгийн газартай энхийн хэлэлцээрт хүрэхийг хүссэн ч захидлыг нь үл тоомсорлосон байдаг. Тэд Шинэ Зеландын нисгэгчийг барьцаалсан зэрэг эдгээр үйлдлүүд нь 1960-аад оноос хойш Индонезтой маргаантай байгаа тусгаар тогтнол хийгээд газар нутгийн төлөөх тэмцэл ажээ.
Л.Сайнаа