**************************************************************************************************************************************************************
Өнгөрөгч бямба гарагийн шөнө, орон нутгийн цагаар 22:34 цагийн орчимд АНУ-ын Алабама мужийн Дэдвилл хотын нэгэн дүүрэгт төрсөн өдрийн үдэшлэг оролцож байсан иргэд рүү зэвсэгтэй этгээтүүд гал нээсний улмаас дөрвөн хүн нас барж, 30 орчим хүн хүнд шархадсан аймшигт явдал гарчээ.
Тодруулбал, амиа алдсан Фил Доуделл нь уг өдөр 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан Алексис Доуделлийн төрсөн дүү байжээ. Харин бусад гурван хохирогчийн мэдээлэл одоогоор тодорхойгүй, гэмт хэрэгтнүүдийг бариагүй байгаа гэнэ. Энэ аймшигт хэрэгт 3600 орчим хүн амтай тус хотыг айдаст автуулсан гэж хэлж болно. Шархадсан хүүхдүүдийг хотын эмнэлэгт үзүүлсэн. Тэд төрөл бүрийн шарх авсан бөгөөд зармынх нь амь нас дээсэн дөрөөн дээр буй ажээ.
Хохирогч Доуделл нь ирэх сард ахлах сургуулиа төгсөх гэж байсан бөгөөд Алабама мужийн Жексонвилл хотын их сургуульд хөлбөмбөг тоглох эрх авч, тэтгэлэгтэй суралцах учиртай байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ХОТЫН БААТАР хэмээгээд, амиа алдсан хүүхдүүдийн төлөө хотын томоохон сүмд залбарил үйлдэхийг уриалжээ.
Л.Сайнаа